Мэдээлэл технологи өндөр хөгжсөн өнөө үед хараа муудах өвчнөөр хүүхэд, залуучуудын цөөнгүй хэсэг нь өвдөх болсон. Гудамжаар алхах нүдний шилтэнгүүдийг хараад та ч бас үүнийг анзаарч байгаа байх. Тийм болохоор бид өдрийн ихэнхийг зурагтын суваг сольдог, компьютерийн ард сууж өнгөрүүлдэг хүмүүст зориулан дараах мэдээллийг дуулгаж байна. Нүдээ хамгаалах, харааны эрүүл ахуйн энгийн дэглэм сахих тухай Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний эмч нар зөвлөж байна. Нүд бол хүний мэдрэхүйн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн. Бид харах эрхтэнийхээ тусламжтайгаар хүний танин...
бичлэг